Өнөөдрийн зурхай
Ubfocus

25 ЖИЛИЙН ДАРАА: БРЕНДАН ФРЕЙЗЕР, РЭЙЧЕЛ ВАЙС НАР “THE MUMMY 4”-Т ДАХИН НЭГДЛЭЭ

Sarantsetseg
Author
October 3, 2026
2 min read
267 views
25 ЖИЛИЙН ДАРАА: БРЕНДАН ФРЕЙЗЕР, РЭЙЧЕЛ ВАЙС НАР “THE MUMMY 4”-Т ДАХИН НЭГДЛЭЭ

Холливудын алдарт “The Mummy” франчайзын дөрөвдүгээр ангийн зураг авалт эхэлж, гол дүрийн жүжигчид болох Брендан Фрейзер, Рэйчел Вайс нар 25 жилийн дараа дахин нэг дэлгэцнээ нэгдэхээр болжээ.

Шинэ киноны зураг авалтын үеэр Рэйчел Вайс Лондон дахь Британийн музейн орчимд Эвелин О’Коннеллийн дүрээрээ зураг авалтад оролцож байгаа нь анх удаа ил болсон байна. Харин Брендан Фрейзер Английн Саффолк хотод Рик О’Коннеллийн дүрээр зураг авалтад оролцож, 1957 оны хурдны туршилтыг дүрслэх хэсэгт хуучны загварын уралдааны автомашин жолоодож буй зураг нь цацагджээ.

Фрейзер, Вайс нар анх 1999 онд нээлтээ хийсэн “The Mummy” кинонд хамтран тоглож, 2001 оны “The Mummy Returns”-д дүрүүдээ үргэлжлүүлэн бүтээсэн юм. Харин 2008 оны гуравдугаар ангид Вайс оролцоогүй бөгөөд түүний дүрийг жүжигчин Мария Белло бүтээсэн билээ.

Шинэ бүтээлд мөн Жон Ханна, Одед Фер, Кевин Ж. О’Коннор нар өмнөх дүрүүддээ эргэн тоглох бол Майкл Жонстон, Нуман Акар нар шинээр нэмэгджээ. Киноны найруулагчаар “Scream VI”, “Ready or Not” зэрэг бүтээлээрээ танигдсан Мэтт Беттинелли-Олпин, Тайлер Жиллетт нар ажиллаж байна.

Киноны үйл явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор нууцалж байгаа ч шинэ анги нь өмнөх бүтээлүүдийн уур амьсгалыг үргэлжлүүлэх бөгөөд зураг авалт Англид үргэлжилж байна.

“The Mummy 4” кино анх 2028 онд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байсан ч Universal Pictures нээлтийн товыг урагшлуулж, 2027 оны аравдугаар сарын 15-нд кино театруудаар гаргахаар товложээ.

Фрейзер, Вайс нарын 25 жилийн дараах эргэн нэгдэлт нь тус франчайзын шүтэн бишрэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна.

Related Stories