Өнөөдрийн зурхай
Ubfocus

БРЭД ПИТТИЙН ОХИН ЗАХАРА ЭЦГИЙНХЭЭ ОВГИЙГ ХАСУУЛЖ, “ЖОЛИ” БОЛЖЭЭ

Sarantsetseg
Author
October 2, 2026
1 min read
358 views
БРЭД ПИТТИЙН ОХИН ЗАХАРА ЭЦГИЙНХЭЭ ОВГИЙГ ХАСУУЛЖ, “ЖОЛИ” БОЛЖЭЭ

Холливудын од Брэд Питт, жүжигчин Анжелина Жоли нарын охин Захара Марли Жоли-Питт эцгийнхээ “Pitt” овгийг хууль ёсоор хасуулж, “Zahara Marley Jolie” нэртэй болжээ.

21 настай Захара энэ оны зургадугаар сард Лос-Анжелесийн Дээд шүүхэд нэрээ өөрчлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд есдүгээр сарын 28-нд болсон шүүх хурлаар хүсэлтийг нь зөвшөөрсөн байна. Шүүхийн баримтад нэр өөрчлөх хүсэлтийг эсэргүүцсэн хүн байгаагүй гэж тэмдэглэжээ.

Захара өмнө нь ч олон нийтийн хүрээнд “Жоли” овгийг ашигладаг байсан. Тухайлбал, 2023 онд Spelman College-ийн Alpha Kappa Alpha холбоонд элсэх үеэр өөрийгөө “Zahara Marley Jolie” хэмээн танилцуулж, 2026 оны төгсөлтийн үеэр мөн энэ нэрээр дуудуулжээ.

Түүний нэрээ өөрчлөх хүсэлтэд яг ямар шалтгаанаар “Pitt” овгийг хасуулах болсон талаар тодорхой тайлбар бичээгүй байна. Харин хэвлэлүүд Брэд Питт болон түүний хүүхдүүдийн харилцаа сүүлийн жилүүдэд хөндий болсон гэх мэдээллийг нийтэлж байгаа ч энэ талаар талууд албан ёсоор дэлгэрэнгүй тайлбарлаагүй байна.

Захара нь Питтийн овгийг хууль ёсоор хасуулсан хүүхдүүдийн гурав дахь нь болж байна. Түүний ах Мэддокс есдүгээр сарын 14-нд, эгч Шайло 2024 онд нэрээ өөрчилсөн бол дүү Вивьен мөн “Pitt” овгийг хасуулах хүсэлт гаргаад байгаа аж.

Брэд Питт, Анжелина Жоли нар зургаан хүүхэдтэй бөгөөд 2016 онд тусдаа амьдарч эхэлсэн. Тэдний гэрлэлт 2024 оны арванхоёрдугаар сард албан ёсоор цуцлагдсан юм.

Related Stories

БРЭД ПИТТИЙН ОХИН ЗАХАРА ЭЦГИЙНХЭЭ ОВГИЙГ ХАСУУЛЖ, “ЖОЛИ” БОЛЖЭЭ | Ubfocus