Өнөөдрийн зурхай
Ubfocus

САР БАРХАСБАДИЙГ “НУУНА”: 10-Р САРЫН 6-НД ХОВОР ҮЗЭГДЭЛ БОЛНО

Sarantsetseg
Author
October 3, 2026
1 min read
159 views
САР БАРХАСБАДИЙГ “НУУНА”: 10-Р САРЫН 6-НД ХОВОР ҮЗЭГДЭЛ БОЛНО

Ирэх 10-р сарын 6-нд шөнийн тэнгэрт ховорхон тохиолддог сонирхолтой үзэгдэл болох гэж байна. Тодруулбал, хавирган Сар манай нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадийн өмнүүр дайран өнгөрч, түүнийг түр хугацаанд халхална.

Энэ үзэгдлийг одон оронд (lunar occultation) гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, дэлхийгээс харахад Сар алс орших гараг эсвэл одыг өөрийнхөө цаана түр далдалдаг байна.

Энэ удаагийн үзэгдлийн онцлог нь зөвхөн Бархасбадь төдийгүй түүний дөрвөн том дагуул болох Ио, Европ, Ганимед, Каллисто ч Сарны цаана дараалан далдрах боломжтойд оршиж байна. Иймээс одон орон судлаачид үүнийг онцгой сонирхолтой үзэгдэл хэмээн тэмдэглэжээ.

Гэхдээ дэлхийн бүх газраас харах боломжгүй. 10-р сарын 6-ны далдралтыг Хойд болон Төв Америкийн зарим хэсэг, Африкийн зарим нутгаас ажиглах боломжтой бол бусад газарт Сар, Бархасбадь хоёр тэнгэрт маш ойрхон харагдана.

Сар тухайн үед нарны гэрэл бага туссан хавирган хэлбэртэй байх бөгөөд Бархасбадь түүний гэрэлтээгүй ирмэгийн цаагуур далдран алга болох нь ажиглагдана.

Одон орны ийм далдралт нэг газар нутгийн хувьд харьцангуй ховор тохиолддог бөгөөд Бархасбадийн хувьд тодорхой нэг байршлаас харагдах далдралт дунджаар 13 орчим жил тутам тохиолддог гэж Sky & Telescope мэдээлжээ.

Related Stories