Өнөөдрийн зурхай
Ubfocus

Том биетэй нохойнууд яагаад хурдан хөгширдөг вэ?

Sarantsetseg
Author
October 10, 2026
1 min read
353 views
Том биетэй нохойнууд яагаад хурдан хөгширдөг вэ?

ом биетэй нохойнууд жижиг үүлдрийн нохдоос биологийн хувьд хурдан хөгширдөг шалтгааныг эрдэмтэд судалжээ. Шинэ судалгаагаар нохдын хөгшрөлтийн ялгаа нь ДНХ-ийн үйл ажиллагааг зохицуулдаг эпигенетикийн өөрчлөлттэй холбоотой байж болзошгүйг тогтоосон байна.

Аризонагийн их сургуулийн судлаачид “Dog Aging Project” судалгааны хүрээнд 864 нохойн ДНХ-ийн өөрчлөлтийг шинжилжээ. Судалгаагаар нохой нас ахихын хэрээр ДНХ-ийн метилжилт хэмээх химийн тэмдэглэгээ өөрчлөгдөж, энэ үйл явц том биетэй нохдод илүү эрчимтэй явагддаг болохыг тогтоосон байна.

Эрдэмтдийн анхаарлыг татсан нэг зүйл нь “үсрэгч ген” гэж нэрлэгддэг, геномын өөр хэсэгт шилжин байрлах боломжтой ДНХ-ийн элементүүд байв. Эдгээр хэсэг дэх зохицуулах тэмдэглэгээ багасах нь геномын тогтвортой байдалд нөлөөлж, үрэвсэл болон насжилттай холбоотой өөрчлөлтөд оролцож болзошгүй гэж судлаачид үзэж байна.

Том үүлдрийн нохойнууд хурдан өсөж, биеийн жин ихтэй болдог нь насжилтын энэ ялгаатай холбоотой байж болох ч яг ямар механизм голлон нөлөөлдгийг тогтоохын тулд нэмэлт судалгаа шаардлагатай байна.

Энэхүү судалгаа нь нохдын насжилт, насжилттай холбоотой өвчний эрсдэлийг илүү сайн ойлгоход туслахаас гадна хөгшрөлтийн биологийн механизмыг судлахад шинэ боломж нээж магадгүй юм.

Эх сурвалж: Arizona State University

Related Stories