Өнөөдрийн зурхай
Ubfocus

2026 оны ДАШТ эхлэхээс өмнө сонсох шилдэг дуунууд

Sarantsetseg
Author
June 11, 2026
2 min read
66 views
2026 оны ДАШТ эхлэхээс өмнө сонсох шилдэг дуунууд

Хөл бөмбөгийн дэлхийн хамгийн том тэмцээн болох 2026 оны ДАШТ өнөөдөр Мексик хотноо нээлтээ хийж байна. Түүхэнд анх удаа АНУ, Канад, Мексик гэсэн гурван улс хамтран зохион байгуулж буй энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээн зөвхөн талбай дээр бус хөгжмийн ертөнцөд ч өндөр хүлээлт үүсгээд байна.

Тэмцээний албан ёсны дуугаар Колумбын алдарт дуучин Шакира болон Нигерийн уран бүтээлч Бурна Бой нарын хамтарсан “Dai Dai” бүтээл сонгогдсон бөгөөд өнөөдрийн нээлтийн ёслолын үеэр уг дууг дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчдийн өмнө анх удаа толилуулах юм.

Мөн 2026 оны ДАШТ-ны албан ёсны хөгжмийн цомогт багтсан Jelly Roll, Carín León нарын “Lighter”, Belinda болон Los Ángeles Azules хамтлагийн “Por Ella”, Daddy Yankee, Shenseea нарын “Echo”, Jessie Reyez болон Elyanna нарын “Illuminate” зэрэг бүтээлүүд энэ жилийн тэмцээний хөгжмийн өнгө төрхийг бүрдүүлж байна.

Харин цахим орчинд стример IShowSpeed-ийн “Champions” дуу хөл бөмбөг сонирхогчдын дунд өргөн тархаж, олон хөгжөөн дэмжигчийн плейлистэд багтаад байгаа юм.

Үүний зэрэгцээ ДАШТ-ын түүхэнд мөнхөрсөн Шакирагийн “Waka Waka (This Time for Africa)”, K'naan-ы “Wavin' Flag”, Ricky Martin-ий “The Cup of Life”, Pitbull, Jennifer Lopez нарын “We Are One (Ole Ola)” зэрэг хит дуунууд ч дэлхийн аваргын халуухан уур амьсгалыг мэдрүүлэх хамгийн шилдэг бүтээлүүдийн тоонд багтсаар байна.

Ийнхүү дэлхийн аваргын эхний шүгэл дуугарахын өмнө хөгжөөн дэмжигчид зөвхөн баг тамирчдаа бус, хөл бөмбөгийн баярыг хөгжимтэй хамт мэдэрч эхэлжээ.

Related Stories