Өнөөдрийн зурхай
Ubfocus

АЦС-ын хүчин чадлаар Хятад тэргүүлж эхэлжээ

Sarantsetseg
Author
April 20, 2026
1 min read
66 views
АЦС-ын хүчин чадлаар Хятад тэргүүлж эхэлжээ

БНХАУ-ын атомын цахилгаан станцуудын (АЦС) нийт суурилагдсан хүчин чадал 125 сая кВт-д хүрснээр тус улс энэ үзүүлэлтээр дэлхийд нэгдүгээрт бичигдэж эхэлсэн талаар Хятадын Цөмийн эрчим хүчний нийгэмлэгийн гаргасан “Хятадын цөмийн эрчим хүчний хөгжлийн 2026 оны тайлан”-д дурджээ.

Одоогийн байдлаар Хятадад 60 эрчим хүчний блок арилжааны зориулалтаар ашиглагдаж байна. Үүнээс гадна 36 блок баригдаж байгаа нь дэлхий даяар баригдаж буй цөмийн реакторуудын талаас илүү хувийг дангаар эзэлж буй үзүүлэлт юм.

Мөн эрх баригчдаас 16 шинэ блок барих зөвшөөрөл олгогдсон бөгөөд эдгээр төслүүдийн барилгын ажил эхлэхийг хүлээж байна.

2026 он гарснаас хойш Хятад улс аль хэдийн хоёр шинэ блокийн барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд оны эцэс гэхэд долоон байгууламжийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Энэхүү хурдацтай өсөлт нь БНХАУ эрчим хүчний аюулгүй байдлаа хангах, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд цөмийн эрчим хүчийг стратегийн салбар болгон хөгжүүлж буйтай холбоотой юм.

Related Stories