Өнөөдрийн зурхай
Ubfocus

Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас Монголд допингийн тохиолдол их байгаа учир анхаарч ажиллахыг хүслээ

Sarantsetseg
Author
June 2, 2026
1 min read
218 views
Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас Монголд допингийн тохиолдол их байгаа учир анхаарч ажиллахыг хүслээ

Бээжин хотноо болж буй Ази тивийн Спортын сайд нарын уулзалтын үеэр Ж.Алдаржавхлан Дэлхийн допингийн эсрэг байгууллага /WADA/-ын ерөнхийлөгч Витолд Банка-тай уулзжээ.

Уулзалтын үеэр Витолд Банка WADA-ийн төлөөлөгчид ойрын хугацаанд Монгол Улсад ажиллахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн байна. Мөн тэрбээр баталгаат лабораторийн шинжилгээний мэдээлэлд үндэслэн Монголын тамирчдын допингийн хэрэглээ дэлхийн дунджаас өндөр байгааг онцолжээ.

Түүнчлэн хамгийн олон зөрчил илэрч буй үндэсний спортын төрлүүдэд допингийн эсрэг дүрэм, хяналтыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байгааг сануулсан байна.

Сүүлийн жилүүдэд Монголын зарим спортын төрөл, тэр дундаа үндэсний бөхтэй холбоотой допингийн маргаан олонтаа гарч, олон улсын байгууллагуудын анхаарлыг татах болсон юм.

Уулзалтаар талууд допингийн эсрэг хамтын ажиллагааг сайжруулах, тамирчдын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр санал солилцсон байна.

Related Stories