Өнөөдрийн зурхай
Ubfocus

Э.ЦЭНДБААТАР МУХАММАД ЯКУБОВТОЙ ХИЙХ ТУЛААНЫ ӨДӨР ТОДОРЛОО

Sarantsetseg
Author
September 19, 2026
1 min read
225 views
Э.ЦЭНДБААТАР МУХАММАД ЯКУБОВТОЙ ХИЙХ ТУЛААНЫ ӨДӨР ТОДОРЛОО

Монголын мэргэжлийн боксчин Эрдэнэбатын Цэндбаатар Тажикстаны боксчин Мухаммад Якубовтой хийх тулаанаа ирэх арваннэгдүгээр сарын 13-нд АНУ-ын Техас мужид хийхээр болжээ.

Цэндбаатарын мэргэжлийн боксын рекорд одоогоор 15-0, харин Якубов 23-1-1 амжилттай байна. Хоёр боксчин анх энэ оны дөрөвдүгээр сард рингэнд гарахаар товлогдсон ч Якубов бэлтгэлийн үеэр бэртэл авсны улмаас тулаан хойшилсон юм.

Ийнхүү хойшлоод байсан тулаан шинэ товтой болж, хоёр боксчин super featherweight буюу 130 фунт (59 кг орчим) жинд өрсөлдөхөөр байна. Якубовын хувьд мэргэжлийн бокст 2015 оноос хойш өрсөлдөж байгаа бөгөөд WBC, WBA, IBF, WBO холбоодын бүсийн түвшний бүсүүдийг эзэмшиж байсан туршлагатай.

Цэндбаатар хамгийн сүүлд тавдугаар сарын 1-нд Коби Бридиетэй 10 үеийн тулаан хийж, шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр ялсан бөгөөд энэ үеэр WBC USA Silver бүсийг хүртсэн байна.

Related Stories

Э.ЦЭНДБААТАР МУХАММАД ЯКУБОВТОЙ ХИЙХ ТУЛААНЫ ӨДӨР ТОДОРЛОО | Ubfocus