Монголын олон улсын ба Үндэсний спортын арбитрын дэргэдэх допингийн Давж заалдах комисс өнөөдөр хоёр асуудлаар хуралдаж байна. Монголын олон улсын ба Үндэсний спортын арбитр-ын мэдээлснээр өглөөний 08:30 цагаас сумын заан Э.Гантөмөрийн гаргасан өргөдөлтэй холбоотой допингийн маргааныг хэлэлцсэн бөгөөд хэрэгт холбогдох гурван гэрчийг дуудахаар болсон тул хуралдааныг дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хүртэл хойшлуулжээ.
Харин 14:00 цагаас 2025 оны Үндэсний их баяр наадам-ын үзүүр бөх Н.Өсөхбаярын гаргасан өргөдлийг хэлэлцэхээр товлосон байна. Тус хуралдааныг арбитрын байгууллагын албан ёсны фейсбүүк хуудсаар шууд дамжуулах бөгөөд олон нийтэд нээлттэй хүргэхээр болжээ.





