Өнөөдрийн зурхай
Ubfocus

МОНГОЛЫН ПАРА ШАТАРЧИД КИРГИЗИЙГ 3:1-ЭЭР ХОЖИЖ, ДЭЛХИЙН ОЛИМПИАДАД 10 ДУГААРТ ЯВНА

Sarantsetseg
Author
September 14, 2026
1 min read
306 views
МОНГОЛЫН ПАРА ШАТАРЧИД КИРГИЗИЙГ 3:1-ЭЭР ХОЖИЖ, ДЭЛХИЙН ОЛИМПИАДАД 10 ДУГААРТ ЯВНА

Узбекистаны Самарканд хотод болж буй пара шатарчдын дэлхийн III олимпиадад оролцож буй, их мастер Г.Мөнхгал дасгалжуулагчтай Монголын шигшээ баг гурав дахь тавилдаа Киргизийн багийг 3:1-ээр буулган авлаа.

Манай багаас Б.Болд-Эрдэнэ, С.Сундуй, М.Хишигбаяр нар өрсөлдөгчөө хожиж, Ц.Түмэнбаяр хожигджээ.

Монголын баг тэмцээний эхний тавилдаа дэлхийн чансааг тэргүүлэгч Польшийн багтай 2:2, хоёрдугаар тойрогт Хорватын багтай мөн 2:2-оор тэнцсэн байна.

Ингэснээр Монголын шигшээ баг гурван өргийн дараа дөрвөн оноотой болж, 41 багаас 10 дугаар байрт бичигджээ. Харин Израиль, Куба, Чехийн багууд зургаан оноотойгоор тэргүүлж байна.

Манай шатарчид өнөөдөр Аргентины багтай зургаадугаар ширээнд тоглоно.

Монголын баг тэмцээнд оролцож буй 41 багаас чансаагаар 20 дугаарт эрэмбэтэй байгаа бөгөөд дэлхийн III олимпиад энэ сарын 17-нд өндөрлөнө.

Related Stories