Өнөөдрийн зурхай
Ubfocus

Николас Мадуро АНУ дахь шүүх хуралдаа П.Диддигийн өмгөөлөгчийг хөлсөлжээ

Sarantsetseg
Author
June 6, 2026
1 min read
493 views
Николас Мадуро АНУ дахь шүүх хуралдаа П.Диддигийн өмгөөлөгчийг хөлсөлжээ

АНУ-д шүүх хурлаа хүлээж буй Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өмгөөлөгчдийн багтаа Америкийн нэрт өмгөөлөгч Анна Эстеваог албан ёсоор нэгтгэсэн талаар “EFE” агентлаг мэдээллээ.

Анна Эстевао нь Нью-Йоркт төвтэй “Harris Trzaskoma” хуулийн фирмийн өмгөөлөгч бөгөөд Америкийн рэппэр П.Дидди буюу Шон Комбстой холбоотой зарим ноцтой хэргүүдийг хэрэгсэхгүй болгоход оролцож байсан хуульч гэдгээрээ олны анхааралд өртөж байв.

Түүний нэрийг Нью-Йорк мужийн Өмнөд тойргийн холбооны шүүхэд хүргүүлсэн баримт бичигт Мадурогийн өмгөөллийн багийн шинэ гишүүнээр бүртгэсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын эрх баригчид Венесуэлийн Засгийн газарт Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нарын өмгөөллийн зардлыг төлөх зөвшөөрөл олгосон аж. Үүний дараа өмгөөлөгчдийн баг “өмгөөллийн төлбөр төлөх боломжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай өмнөх хүсэлтээ буцаан татжээ.

Николас Мадуро болон түүний эхнэр Силия Флорес нарыг өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр АНУ-ын эрх баригчдын явуулсан тусгай ажиллагааны үеэр баривчилсан тухай мэдээлэл гарсан бөгөөд тэднийг мансууруулах бодисын хууль бус наймаатай холбоотой хэрэгт буруутгаж байгаа юм.

Тэд Нью-Йорк хотын шүүхэд болсон анхны сонсголын үеэр өөрсдийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсэн байна.

Энэхүү хэрэг нь Латин Америкийн улс төрийн хүрээнд төдийгүй олон улсын анхаарлыг татсан томоохон шүүх ажиллагааны нэг болоод байгаа бөгөөд Венесуэл–АНУ-ын харилцаанд шинэ хурцадмал байдал үүсгэж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.

Related Stories