Өнөөдрийн зурхай
Ubfocus

Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 14 тохиолдол бүртгэгджээ

Sarantsetseg
Author
April 24, 2026
1 min read
127 views
Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 14 тохиолдол бүртгэгджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14,786-д хүрч, халдварын тархалт буурахгүй хэвээр байна. Халдварт өвчин судлалын үндэсний төв-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд 14 шинэ тохиолдол нэмэгдэж, нийт бүртгэгдсэн халдварын тоо ийнхүү өсжээ. Үүнээс нийслэлд 11,877, орон нутагт 2,904 тохиолдол бүртгэгдсэн байна.

Одоогийн байдлаар эмнэлэгт 66 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 35 нь нийслэлд, 31 нь орон нутагт байгаа бол 15 хүн гэрийн хяналтад байна. Харин улаанбурхан өвчний улмаас нас барсан тохиолдол 18-д хүрчээ.

Насны бүлгээр авч үзвэл 10–14 насныхны өвчлөл хамгийн өндөр байгаа бөгөөд энэ насны 5,286 хүүхэд өвчилсөн байна. Мөн 0–4 насны 3,694, 5–9 насны 1,892, 15–19 насны 1,807 хүүхэд улаанбурханаар өвчилсөн нь халдвар хүүхдийн дунд түлхүү тархаж буйг харуулж байна.

Улаанбурхан нь халдварлалт өндөртэй ч вакцинаар бүрэн сэргийлэх боломжтой өвчин юм. Эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж, вакцинд хамрагдсан эсэх мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвд бүртгүүлэхийг зөвлөж байна. Мөн вакцинд хамрагдаагүй, хоцорсон иргэдийг нөхөн дархлаажуулалтад хамрагдаж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахыг анхаарууллаа.

Related Stories