Өнөөдрийн зурхай
Ubfocus

ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН ШИНЭ УЛИРАЛ “ХАСЫН ХҮЛЭГҮҮД” – “СЭЛЭНГЭ БОДОНС”-ЫН ФИНАЛЫН ДАХИН ТОГЛОЛТООР ЭХЭЛНЭ

Sarantsetseg
Author
September 14, 2026
1 min read
432 views
ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГИЙН ШИНЭ УЛИРАЛ “ХАСЫН ХҮЛЭГҮҮД” – “СЭЛЭНГЭ БОДОНС”-ЫН ФИНАЛЫН ДАХИН ТОГЛОЛТООР ЭХЭЛНЭ

Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн 2025–2026 оны улирал аравдугаар сарын 2-нд эхэлнэ. Шинэ улирлын нээлтийн тоглолтод өнгөрсөн улирлын аваргын төлөө долоон тоглолт хүртэл өрсөлдсөн “Хасын Хүлэгүүд” болон “Сэлэнгэ Бодонс” багууд дахин учраа таарахаар болжээ.

Өнгөрсөн улирлын финалд хоёр багийн өрсөлдөөн долоон тоглолт үргэлжилж, Дээд лигийн хамгийн өрсөлдөөнтэй цувралуудын нэг болсон. Харин шинэ улирлын өмнө багууд бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийж, дотоодын болон легионер тоглогчдоо шинэчилсэн нь энэ жилийн өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байна.

Нээлтийн өдрийн хоёр дахь тоглолтод “Би Си Эйч Найтс” болон “Эс Жи Эйпс” багууд тоглоно. “Эс Жи Эйпс” баг улирлын өмнөх нөхөрсөг тоглолтын үеэр NBA-ийн аварга, найман удаагийн All-Star Дуайт Ховард-ыг бүрэлдэхүүндээ багтааж, Монголын сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татсан юм.

Гэвч Ховард шинэ улиралд “Эс Жи Эйпс”-ийн бүрэлдэхүүнд тоглохгүй бөгөөд Гүржийн “Black Fortress Tbilisi” багтай гэрээ байгуулжээ.

Ийнхүү Үндэсний дээд лигийн шинэ улирал эхлэхэд хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. Өнгөрсөн улирлын финалын хоёр баг нээлтийн тоглолтоороо дахин учраа таарч байгаа нь шинэ улирлын аваргын төлөөх өрсөлдөөнийг эхний өдрөөс нь онцлох үйл явдал болгож байна.

Related Stories