Өнөөдрийн зурхай
Ubfocus

10-14 насныхан улаанбурханд хамгийн их өртжээ

Sarantsetseg
Author
May 18, 2026
1 min read
939 views
10-14 насныхан улаанбурханд хамгийн их өртжээ

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын 2026 оны тавдугаар сарын 17-ны өдрийн мэдээллээр нийт батлагдсан тохиолдол 15,055 хүрчээ. Үүнээс 12,061 нь нийслэлд, 2,989 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн нас баралт 20 бүртгэгдсэн бол 85 хүн эмнэлэгт, 21 хүн гэрээр эмчлүүлж байгаа аж.

Өдрийн байдлаар шинэ батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд дэгдэлт 445 дахь өдрөө үргэлжилж буйг Халдварт өвчин судлалын үндэсний төв мэдээлжээ.

Насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн өндөр буюу 5,343 тохиолдолтой байгаа бол 0-4 насны хүүхдүүдийн дунд 3,797 тохиолдол бүртгэгдсэн байна

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

Тодруулах, лавлах зүйл байвал 100,119, 72224444 утсанд хандана уу.

Related Stories