Өнөөдрийн зурхай
Ubfocus

2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН УЛСЫН ОЛИМПИАДЫН ХУВААРЬ БАТЛАГДЛАА

Sarantsetseg
Author
September 23, 2026
1 min read
663 views
2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН УЛСЫН ОЛИМПИАДЫН ХУВААРЬ БАТЛАГДЛАА

2026-2027 оны хичээлийн жилд зохион байгуулах улсын олимпиадын хуваарь, товыг баталлаа.

Улсын олимпиад нь Боловсролын ерөнхий газрын даргын 2023 оны А/420 дугаар тушаалаар батлагдсан “Улсын олимпиад зохион байгуулах журам”-ын дагуу Ерөнхий хороо болон Дэд хорооны зохион байгуулалтаар явагддаг.

Олимпиадын Ерөнхий хороо есдүгээр сарын 11-нд хуралдаж, дараах асуудлыг хэлэлцжээ. Үүнд:

  • Олимпиадын Ерөнхий хорооны цаашид баримтлах чиглэл, хамтын ажиллагааны уялдааг тодорхойлох;

  • 2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулсан улсын болон олон улсын олимпиадын нэгдсэн үр дүнг хэлэлцэж, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох;

  • 2026-2027 оны хичээлийн жилийн улсын олимпиадын хуваарь, товыг батлах.

Хуваарийг аймаг, нийслэлийн Боловсролын газар, хэлтэс болон Боловсролын яамнаас ирүүлсэн саналыг үндэслэн хэлэлцэж, Боловсролын сайдад танилцуулсны дараа баталсан байна.

Олимпиад зохион байгуулах журмыг Боловсролын ерөнхий газраас танилцуулсан байна.

Related Stories