Өнөөдрийн зурхай
Ubfocus

2026 ОНЫ ӨВЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Sarantsetseg
Author
October 1, 2026
1 min read
390 views
2026 ОНЫ ӨВЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026 оны өвлийн Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр буюу 10 дугаар сарын 1-ний 09:00 цагт орон даяар эхэллээ.

Бүртгэл 11 дүгээр сарын 23-ны 18:00 цагт дуусах бөгөөд шалгуулагчид Элсэлтийн шалгалтын цахим бүртгэлийн систем-ээр бүртгүүлэх юм.

Бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

  • Шалгуулагч өөрийн и-мэйл хаягийг ашиглан бүртгүүлнэ. Бүртгэлийн дугаар болон нууц үг тухайн и-мэйл хаягт илгээгдэнэ.

  • 3х4 хэмжээтэй цээж зургийг файлаар оруулах бөгөөд шаардлага хангаагүй зураг устгагдахыг анхааруулжээ.

  • Элсэлтийн шалгалтаар монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлүүдээс хоёроос дээш хичээл сонгон бүртгүүлнэ.

  • Монгол хэл, бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 20 мянган төгрөг байна.

  • Бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож, төлбөрөө төлсөн тохиолдолд бүртгэл баталгаажна.

  • Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох баримт бичиг, тухайлбал өргөдөл болон эмчийн магадалгааг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд хүргүүлэх шаардлагатай.

БҮТ-ийн цахим бүртгэлийн системд шалгуулагчид бүртгэлээ шалгах, бүртгэлийн хуудсаа хэвлэх болон шалгалтын хичээлээ сонгох боломжтой байна.

Related Stories