Өнөөдрийн зурхай
Ubfocus

33 ЯЛЛАГДАГЧИД ХОЛБОГДОХ ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН 20 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Sarantsetseg
Author
September 23, 2026
1 min read
268 views
33 ЯЛЛАГДАГЧИД ХОЛБОГДОХ ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН 20 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ

Прокурорын байгууллагаас орон сууц захиалгын гэрээ байгуулж, иргэдийг хохироосон хэргүүдийг шуурхай шийдвэрлэхээр Нийслэлийн прокурорын газарт ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Улсын хэмжээнд 2,779 хүнд 211.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, 76 хүн, 89 хуулийн этгээдэд холбогдох 173 хэрэг шалгагдаж байснаас 93 хувь нь нийслэлд, 7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш 173 хэргээс 102 хэргийг шийдвэрлэж, 656 иргэнд нийт 62.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 33 яллагдагчид холбогдох 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.

Үүнээс 12 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Мөн хэрэг шалгах явцад:

  • 102 хохирогчид 5.9 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн;

  • 42.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 372 эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан;

  • 1.7 тэрбум төгрөгийн хөрөнгө битүүмжилсэн байна.

Одоогоор 71 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд эдгээрийг шуурхай шалгаж, шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байгааг Прокурорын байгууллагаас мэдээллээ.

Эх сурвалж: Прокурорын байгууллага

Related Stories

33 ЯЛЛАГДАГЧИД ХОЛБОГДОХ ОРОН СУУЦНЫ ЗАЛИЛАНГИЙН 20 ХЭРЭГТ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДЖЭЭ | Ubfocus