Өнөөдрийн зурхай
Ubfocus

Баавгай үзэгдсэн гэх хуурамч мэдээлэл тараасан иргэдийг 300 мянган төгрөгөөр торгожээ

Sarantsetseg
Author
October 14, 2026
1 min read
345 views
Баавгай үзэгдсэн гэх хуурамч мэдээлэл тараасан иргэдийг 300 мянган төгрөгөөр торгожээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод баавгайтай холбоотой гурван дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс хоёр нь хиймэл оюун ухаан ашиглан зураг бүтээж, олон нийтийн сүлжээнд тараасан илт худал мэдээлэл байсан байна.

Уг хуурамч мэдээллийг тараасан этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ.

Харин үлдсэн нэг дуудлагын мэдээллийг хяналтын камерын бичлэгээр баталгаажуулан шалгахад баавгай байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул холбогдох хяналт шалгалтын ажиллагааг явуулсан байна.

Худал мэдээлэл тараасан тохиолдолд дараах торгууль ногдуулдаг аж.

  • Иргэнийг 300,000 төгрөгөөр

  • Хуулийн этгээдийг 3,000,000 төгрөгөөр торгоно.

Зэрлэг баавгай хүн рүү дайрах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй энэ үед хуурамч мэдээлэл түгээхгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Учир нь дуудлага, мэдээлэл бүрд алба хаагчид хүч хэрэгсэл дайчлан ажилладаг. Хуурамч дуудлагад цаг хугацаа, хүн хүч зарцуулснаар бодит аюул, ослын дуудлагад шуурхай очих боломжийг хязгаарлаж болзошгүйг анхааруулсан юм.

Related Stories