Шүүхээс Ц.Д-г нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг гурван төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
Улмаар түүнд нийтийн албанд ажиллах эрхийг долоон жилийн хугацаагаар хасаж, 6 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Шүүхийн шийдвэрээр уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр болжээ.
Мөн гэмт хэргийн улмаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн 896 сая төгрөгийг албадан гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалд 43.2 сая төгрөгийг Ц.Д-ээр нөхөн төлүүлэхээр шүүхээс тогтоожээ.





