Өнөөдрийн зурхай
Ubfocus

Чөлөөт бөхийн “Ulaanbaatar open 2026” өнөөдөр эхэлнэ

Sarantsetseg
Author
June 4, 2026
1 min read
151 views
Чөлөөт бөхийн “Ulaanbaatar open 2026” өнөөдөр эхэлнэ

Бөхийн чөлөөт болон сонгомол барилдааны дэлхийн чансааны оноо олгох “Ulaanbaatar Open 2026” олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо болно.

Тус тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордон-д зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 30 орны 400 гаруй шилдэг тамирчин оролцохоор бүртгүүлжээ.

Тэмцээний урьдчилсан шатны барилдаанууд өдөр бүр 10:30 цагаас эхлэх бол медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас эхлэх хуваарьтай байна.

“Ulaanbaatar Open” нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны чансааны оноо олгох цуврал тэмцээний нэг бөгөөд олимп, дэлхийн аваргын эрхийн төлөө өрсөлдөж буй шилдэг бөхчүүд оролцдогоороо онцлогтой юм.

Монгол Улсад зохион байгуулагдах энэ удаагийн тэмцээн нь дотоодын бөх сонирхогчдод дэлхийн түвшний барилдаануудыг эх орондоо үзэх боломжийг олгож байгаагаараа онцлог болж байна.

Related Stories

Чөлөөт бөхийн “Ulaanbaatar open 2026” өнөөдөр эхэлнэ | Ubfocus