Өнөөдрийн зурхай
Ubfocus

“Дэлхийн адууны өдөр”-ийн үндсэн арга хэмжээг долоодугаар сарын 13-нд Хүй долоо худагт зохион байгуулна

Sarantsetseg
Author
June 9, 2026
1 min read
779 views
“Дэлхийн адууны өдөр”-ийн үндсэн арга хэмжээг долоодугаар сарын 13-нд Хүй долоо худагт зохион байгуулна

Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг 2026 оны долоодугаар сарын 11-13-ны өдрүүдэд өргөн хүрээнд зохион байгуулахаар бэлтгэж байна.

Энэ хүрээнд дэлхийн 56 орны зочид, төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, адууны өв соёл, нүүдлийн иргэншлийг сурталчлах ёслол хүндэтгэл, эрдэм шинжилгээ, соёл урлаг, спортын цуврал арга хэмжээнд оролцох юм. Мөн 10 мянган морьтны жагсаал зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Дэлхийн адууны өдөр”-ийн гол арга хэмжээнүүдийг долоодугаар сарын 13-нд Улаанбаатар хотын ойролцоох Хүй долоо худагт зохион байгуулах бөгөөд шаардлагатай эрчим хүч, инженерийн дэд бүтэц, тохижилтын ажлыг хийж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг баталсан юм.

Уг тогтоолд 56 улс хамтран зохиогчоор нэгдсэн бөгөөд хүн төрөлхтний ахуй амьдрал дахь адууны үүрэг, нүүдлийн соёл иргэншлийн үнэт өвийг хадгалж хамгаалахыг уриалан, жил бүрийн долоодугаар сарын 11-нийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр болсон байна.

Related Stories

“Дэлхийн адууны өдөр”-ийн үндсэн арга хэмжээг долоодугаар сарын 13-нд Хүй долоо худагт зохион байгуулна | Ubfocus