Өнөөдрийн зурхай
Ubfocus

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

Sarantsetseg
Author
October 1, 2026
1 min read
647 views
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг өнөөдөр /2026.10.01/ орон даяар эхэлж байна.

Энэ удаагийн үзлэгт цэцэрлэгийн 3 настай, ерөнхий боловсролын сургуулийн 6, 11, 15 настай хүүхдүүд хамрагдана. Үзлэгээр хүүхдийн өсөлт хөгжил, хараа, зүрхний үйл ажиллагаа, нурууны муруйлт, хавтгай тавхай зэрэг үзүүлэлтийг шалгахаас гадна хөгжлийн болон сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх юм.

Үзлэгт хамруулахаас өмнө эцэг, эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл болон эрүүл мэндийн талаарх асуумж авна.

Эрүүл мэнд, боловсролын байгууллагууд эцэг, эхчүүдийг асуумжийг үнэн зөв бөглөж, хүүхдээ үзлэгт идэвхтэй хамруулахыг уриаллаа.

Related Stories

ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ҮЗЛЭГ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ | Ubfocus