Өнөөдрийн зурхай
Ubfocus

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ: ДУЛААНЫ СТАНЦУУДЫН АСУУДЛЫГ ШИЙДЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Sarantsetseg
Author
October 1, 2026
1 min read
506 views
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ: ДУЛААНЫ СТАНЦУУДЫН АСУУДЛЫГ ШИЙДЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

лсын онцгой комиссын хуралдаанаар эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлыг хэлэлцлээ.

Шадар сайд Н.Номтойбаяр Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгаврын хүрээнд 21 аймагт ажиллаж, орон нутагт тулгамдсан 205 асуудлыг эрэмбэлсэн бөгөөд шийдвэрлэлтийн явц 60 орчим хувьтай байгааг мэдээлэв.

Мөн хүйтний улирлын ихэнх сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх боловч хур тунадас ахиу орох төлөвтэй байгааг танилцууллаа.

Шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн олговрын хүрээнд Баян-Өлгий аймагт 2764, Ховд аймагт 1391 толгой мал устгаж, нийт зургаан орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ.

Хуралдаанаар мал тооллогын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, орон нутгийн дулааны станцуудын асуудлыг шийдвэрлэх, цас, мөс, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс үүдэх эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах зэрэг чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.

Related Stories