Өнөөдрийн зурхай
Ubfocus

ПИСА-2025: МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-ДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ

Sarantsetseg
Author
September 9, 2026
1 min read
131 views
ПИСА-2025: МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-ДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас /OECD/ өнөөдөр PISA-2025 үнэлгээний дүнг танилцууллаа. Тус үнэлгээнд 91 улс, эдийн засгийн бүсийн 760 мянга гаруй 15 настай сурагч хамрагдсан бөгөөд Монголоос 191 сургуулийн 7,146 сурагч оролцжээ.

Монгол Улс математикийн 419 оноогоор 49, байгалийн ухааны 424 оноогоор 56, унших чадварын 374 оноогоор 69 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Эдгээр үзүүлэлтийг нэгтгэсэн дүнгээр Монгол Улс 91 орноос 49 дүгээрт жагсжээ.

Харин 2022 онтой харьцуулахад Монголын сурагчдын байгалийн ухааны гүйцэтгэл 12 оноогоор өсөж, суурь түвшин буюу Level 2-оос доогуур үзүүлэлттэй сурагчдын хувь 7 пунктээр буурсан байна. OECD Монголын байгалийн ухааны үзүүлэлтийг 2022 оноос сайжирсан орнуудын нэгээр онцолжээ.

Гэхдээ унших чадвар Монголын хамгийн сул үзүүлэлт хэвээр байгаа бөгөөд 69 дүгээр байр эзэлсэн нь анхаарах гол үзүүлэлт болж байн

Related Stories

ПИСА-2025: МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-ДҮГЭЭРТ ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ | Ubfocus