Өнөөдрийн зурхай
Ubfocus

T.O.P БОЛОН NANA НАРЫН ҮЕРХЭЛ АЛБАН ЁСООР БАТЛАГДЛАА

Sarantsetseg
Author
October 2, 2026
1 min read
135 views
T.O.P БОЛОН NANA НАРЫН ҮЕРХЭЛ АЛБАН ЁСООР БАТЛАГДЛАА

BIGBANG хамтлагийн экс гишүүн T.O.P болон After School хамтлагийн экс гишүүн, жүжигчин Nana нарын үерхлийн талаарх мэдээлэл өнөөдөр албан ёсоор батлагдлаа.

Тэдний харьяалагддаг агентлагууд харилцааг нь хүлээн зөвшөөрч, “Хоёул дууны клипний зураг авалтын үеэр танилцаж, дотноссон бөгөөд өнгөрсөн зургаадугаар сарын орчимд романтик харилцаа үүссэн” хэмээн мэдэгдсэн байна.

T.O.P анхны бие даасан бүрэн хэмжээний цомгийнхоо дуу болох “Studio54”-ийн клипэнд Nana-г гол дүрээр тоглуулах санал тавьснаар тэд анх хамтран ажиллажээ. Улмаар зураг авалтын үеэр ойртож, харилцаагаа үргэлжлүүлсэн байна.

Өнөөдөр Өмнөд Солонгосын хэвлэлүүд тэдний хамтдаа цагийг өнгөрүүлж буй зургуудыг нийтэлсний дараа үерхлийн тухай мэдээлэл тархсан бөгөөд удалгүй хоёр талын агентлаг харилцааг нь баталжээ.

T.O.P буюу Чой Сын Хён 2006 онд BIGBANG хамтлагийн гишүүнээр дебют хийсэн бол Nana буюу Им Жин А 2009 онд After School хамтлагийн гишүүнээр урлагийн замналаа эхлүүлсэн юм. Тэд хоёулаа дуучнаас гадна жүжигчний карьераа амжилттай үргэлжлүүлж байгаа билээ.

Related Stories

T.O.P БОЛОН NANA НАРЫН ҮЕРХЭЛ АЛБАН ЁСООР БАТЛАГДЛАА | Ubfocus