Өнөөдрийн зурхай
Ubfocus

УИХ-ын байнгын хороод маргааш хуралдана: Эрчим хүч, эдийн засаг, хүний эрхийн асуудлуудыг хэлэлцэнэ

Sarantsetseg
Author
June 14, 2026
1 min read
332 views
УИХ-ын байнгын хороод маргааш хуралдана: Эрчим хүч, эдийн засаг, хүний эрхийн асуудлуудыг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын байнгын хороод зургаадугаар сарын 16-ны өдөр хуралдаж, парламентын үйл ажиллагаа, хүний эрх, эдийн засаг, эрчим хүчний салбартай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын тухай хууль, Чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Мөн төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, ёс зүйн зөрчлийн нөхцөл байдлын талаарх тайланг сонсохоор төлөвлөжээ.

Харин Хууль зүйн байнгын хороогоор Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд оруулах өөрчлөлтийн төслүүдийг хэлэлцэнэ.

Эдийн засгийн байнгын хорооны хурлаар төрийн болон орон нутгийн өмчит компаниудын ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхээс гадна Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсож, салбарын өнөөгийн нөхцөл байдалтай танилцах юм.

Мөн энэ өдөр УИХ дахь улс төрийн намуудын бүлгүүд хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд дээр байр сууриа нэгтгэнэ.

Related Stories