Өнөөдрийн зурхай
Ubfocus

УИХ-ын хаврын чуулганыг ирэх сарын 3-нд хаахаар төлөвлөж байна

Sarantsetseg
Author
June 15, 2026
1 min read
197 views
УИХ-ын хаврын чуулганыг ирэх сарын 3-нд хаахаар төлөвлөж байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаа дуусгаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал парламентын түвшинд хэлэлцэж буй хуулийн төслүүдийн явцтай холбогдуулан Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацааг сунгахаар төлөвлөж буйг мэдэгдэв.

Түүний хэлснээр, одоогоор хэлэлцүүлгийн шатанд байгаа хэд хэдэн чухал хууль, тогтоолын төслийг бүрэн шийдвэрлэх шаардлагатай байгаа тул хаврын чуулганыг ирэх сарын 3-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хуралдуулж, үүний дараа хаахаар төлөвлөжээ.

Ингэснээр хаврын чуулганы хугацаанд багтаж амжаагүй зарим хуулийн төслийг эцэслэн хэлэлцэж батлах боломж бүрдэх юм.

Related Stories