Өнөөдрийн зурхай
Ubfocus

“Ulaanbaatar Amazons” баг Венагийн цувралын эхний тоглолтод ялагдал хүлээлээ

Sarantsetseg
Author
June 13, 2026
1 min read
263 views
“Ulaanbaatar Amazons” баг Венагийн цувралын эхний тоглолтод ялагдал хүлээлээ

Австрийн нийслэл Вена хотноо зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 Vienna Women's Series” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн “Ulaanbaatar Amazons” баг оролцож байна.

Тус багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат тамирчин Б.Ариунцэцэг, үндэсний шигшээ багийн тоглогч О.Хулан болон легионер тоглогчид болох Thao My Truong, Amari Robinson нар багтжээ.

Зургаадугаар сарын 12-14-ний өдрүүдэд үргэлжилж буй тэмцээний хэсгийн шатны эхний тоглолтоо “Ulaanbaatar Amazons” баг Испанийн “Madrid” багийн эсрэг хийсэн бөгөөд өрсөлдөгчдөө 18:21-ээр ялагдлаа. Хэдийгээр тоглолтын турш оноо ойрхон өрнөсөн ч шийдвэрлэх мөчид Испанийн баг илүү тоглолт үзүүлснээр ялалтыг авч чадсан байна.

Монголын баг хэсгийн шатны дараагийн тоглолтуудад амжилттай оролцож, хасагдах шатанд шалгарахын төлөө өрсөлдөх юм.

Түүнчлэн 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн шилдэг багуудын оролцдог “FIBA 3x3 Ulaanbaatar World Tour” тэмцээн энэ сарын 27-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнд дэлхийн чансааны өндөр үзүүлэлттэй найман улсын 12 баг оролцож, аваргын төлөө өрсөлдөх юм.

Related Stories

“Ulaanbaatar Amazons” баг Венагийн цувралын эхний тоглолтод ялагдал хүлээлээ | Ubfocus