Өнөөдрийн зурхай
Ubfocus

Улаанбурханы дэгдэлт 475 дахь өдрөө үргэлжилж байна

Sarantsetseg
Author
June 16, 2026
1 min read
252 views
Улаанбурханы дэгдэлт 475 дахь өдрөө үргэлжилж байна

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын 2026 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн мэдээллээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 15,424-д хүрчээ.

Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд 14 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний ес нь нийслэлд, тав нь орон нутагт илэрсэн байна. Нас баралт шинээр бүртгэгдээгүй бөгөөд нийт нас баралтын тоо 20 хэвээр байна.

Одоогоор 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдгээрийн 25 нь нийслэлд, 15 нь орон нутагт эмчилгээ авч байна. Нийслэлд хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 22 нь хөнгөн, гурав нь хүнд хэлбэрийн оноштой байгаа бол орон нутагт дөрвөн хүн хөнгөн, есөн хүн дунд, хоёр хүн хүнд хэлбэрээр эмчлүүлж байна.

Нийт батлагдсан тохиолдлын 12,326 нь нийслэлд, 3,098 нь орон нутагт бүртгэгджээ.

Өвчлөл насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн өндөр буюу 5,486 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний дараа 0-4 насны хүүхдүүдийн дунд 3,893, 5-9 насныхны дунд 3,032 тохиолдол бүртгэгджээ.

Эрүүл мэндийн байгууллагаас улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь товлолын дархлаажуулалтад бүрэн хамрагдах болохыг анхааруулж, халдварын тархалт үргэлжилж байгаа энэ үед иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөж байна.

Мөн улаанбурханы дэгдэлт улсын хэмжээнд 475 дахь өдрөө үргэлжилж байгааг мэдээллээ.

Related Stories

Улаанбурханы дэгдэлт 475 дахь өдрөө үргэлжилж байна | Ubfocus