Өнөөдрийн зурхай
Ubfocus

Алуурчин халимууд аварга загасыг мөргөж "дэлбэлдэг" болохыг анх удаа дүрсжүүлжээ

Sarantsetseg
Author
August 6, 2026
1 min read
182 views
Алуурчин халимууд аварга загасыг мөргөж "дэлбэлдэг" болохыг анх удаа дүрсжүүлжээ

Далайн хамгийн ухаалаг махчин амьтдын нэг болох алуурчин халим (Orca) урьд өмнө бүртгэгдээгүй шинэ ан агнуурын арга хэрэглэдэг болохыг эрдэмтэд анх удаа дүрсжүүлэн баримтжуулжээ.

Судалгааны үеэр Мексикийн Калифорнийн буланд нэг алуурчин халим аварга хурц сүүлт нарны загас (sharp-tail sunfish)-ыг сүүлнээс нь тогтоон барьж байхад нөгөө нь асар өндөр хурдтай мөргөжээ. Цохилтын хүчнээс загасны бие хэдэн мянган жижиг хэсэг болон бутарч, дараа нь сүргийн залуу халимууд жижиг хэсгүүдийг нь идэж байсан байна.

Судлаачид энэхүү аргыг "ram-to-fragment" буюу "мөргөж бутаргах" стратеги гэж нэрлэсэн бөгөөд энэ нь өмнө нь шинжлэх ухаанд огт тэмдэглэгдэж байгаагүй зан үйл аж.

Эрдэмтдийн үзэж буйгаар энэ үйлдэл нь хоёр боломжит зорилготой байж болох юм.

  • Загасыг жижиглэн буталж, залуу халимуудад хооллоход илүү хялбар болгох.

  • Эсвэл алуурчин халимуудын тоглох, нийгмийн харилцаагаа бэхжүүлэх зан үйлийн нэг хэлбэр байх магадлалтай.

Судалгааны хамтран зохиогч, далайн биологич Эрик Хигуэра Ривас:

"Олон тонн жинтэй аварга махчин халим асар том загасыг ийм хурдтай мөргөхийг харахад яг дэлбэрэлт болсон мэт санагдсан" хэмээн ярьжээ.

Энэхүү судалгаа нь Frontiers in Ethology сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд алуурчин халимуудын хамтын ажиллагаа, суралцах чадвар, ан агнуурын стратеги урьд нь төсөөлж байснаас илүү нарийн төвөгтэй болохыг дахин харууллаа.

Related Stories