Өнөөдрийн зурхай
Ubfocus

BTS: "Хөгжмийг бүс нутаг, хэлээр нь ангилж болохгүй". 2027 оны Grammy Awards-д бүтээлээ нэр дэвшүүлэхгүй

Sarantsetseg
Author
July 30, 2026
2 min read
176 views
BTS: "Хөгжмийг бүс нутаг, хэлээр нь ангилж болохгүй". 2027 оны Grammy Awards-д бүтээлээ нэр дэвшүүлэхгүй

Дэлхийн хамгийн нөлөө бүхий K-pop хамтлагуудын нэг болох BTS 2027 оны Grammy Awards-д шинэ уран бүтээлээ нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж, олон улсын хөгжмийн салбарт хүчтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ шийдвэр нь Recording Academy-аас ирэх жилийн шагнал гардуулах ёслолд "Best Asian Pop Music Performance" гэх шинэ ангиллыг шинээр бий болгосонтой холбоотой юм. Уг ангилалд K-pop, J-pop, C-pop зэрэг Азийн поп хөгжмийн бүтээлүүдийг хамруулахаар болсон бөгөөд Азийн хэлний хэрэглээтэй бүтээлүүдийг үнэлэхээр журамд тусгажээ.

BTS-ийн долоон гишүүн өөрсдийн цахим хуудсаар ижил мэдэгдэл нийтэлж,

"Бид энэ жилийн Grammy Awards-д бүтээлээ нэр дэвшүүлэхгүй байхаар шийдлээ. Хөгжмийг бүс нутаг, хэлээр нь ангилахаас илүүтэйгээр хөгжмийг өөрөөр нь сонсож, хайрлаасай гэж хүсэж байна."

хэмээн мэдэгдсэн байна.

Энэхүү шийдвэр нь BTS-ийн хувьд Grammy Awards-тай холбоотой хамгийн хүчтэй байр суурь илэрхийлсэн тохиолдол болж байна. Тэд өмнө нь нийт таван удаа Grammy-д нэр дэвшиж байсан ч одоог хүртэл шагнал хүртэж байгаагүй.

Recording Academy: "Шинэ ангилал нь ялгах биш, илүү олон уран бүтээлчийг үнэлэх зорилготой"

BTS-ийн мэдэгдлийн дараа Recording Academy-ийн гүйцэтгэх захирал Harvey Mason Jr. албан ёсны байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр BTS-ийн шийдвэрийг хүндэтгэж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ шинэ ангилал нь Азийн поп хөгжмийн өсөлт, олон талт байдлыг онцлон үнэлэх зорилготой болохоос бус уран бүтээлчдийг бусад ангиллаас тусгаарлах зорилгогүй гэдгийг онцолсон байна. Мөн "Asian Pop" ангилалд нэр дэвшсэнээр "Record of the Year", "Album of the Year", "Song of the Year" зэрэг ерөнхий ангилалд зэрэг өрсөлдөх боломж хэвээр үлдэнэ гэж тайлбарлажээ.

Related Stories