Өнөөдрийн зурхай
Ubfocus

ЦЕГ: Цахимд цацагдсан бичлэгт гарсан зургаан хүүхэд мансууруулах үйлчилгээтэй ургамал хэрэглэсэн нь тогтоогджээ

Sarantsetseg
Author
July 20, 2026
1 min read
307 views
ЦЕГ: Цахимд цацагдсан бичлэгт гарсан зургаан хүүхэд мансууруулах үйлчилгээтэй ургамал хэрэглэсэн нь тогтоогджээ

Баяр наадмын амралтын өдрүүдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой бүртгэгдсэн хэргийн хүрээнд цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа С.Баярбилэг мэдээллээ.

Түүний хэлснээр, 2026 оны долоодугаар сарын 15-ны өдөр цахим орчинд мансууруулах бодис хэрэглэж байгаа мэт дүрс бичлэг тархсантай холбогдуулан шалгалтын ажиллагааг шуурхай эхлүүлжээ.

Шалгалтын хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий зочид буудлаас зургаан хүүхдийг саатуулан шалгасан байна. Тэднээс биологийн дээж авч шинжлэхэд хуулиар хориотой мансууруулах үйлчилгээтэй эм, ургамал хэрэглэсэн нь тогтоогдсон талаар С.Баярбилэг мэдээлэв.

Одоогоор уг хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийн нөхцөл байдал, холбогдох бусад асуудлыг хуульд заасан журмын дагуу үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Related Stories

ЦЕГ: Цахимд цацагдсан бичлэгт гарсан зургаан хүүхэд мансууруулах үйлчилгээтэй ургамал хэрэглэсэн нь тогтоогджээ | Ubfocus