Өнөөдрийн зурхай
Ubfocus

COP17: Их, дээд сургуулиудын хичээл есдүгээр сарын 1-14-нд цахимаар, ЕБС есдүгээр сарын 1-нээс танхимаар эхэлнэ

Sarantsetseg
Author
July 27, 2026
1 min read
291 views
COP17: Их, дээд сургуулиудын хичээл есдүгээр сарын 1-14-нд цахимаар, ЕБС есдүгээр сарын 1-нээс танхимаар эхэлнэ

Боловсролын ерөнхий газраас 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж, COP17 олон улсын хурлыг зохион байгуулахтай холбогдуулан нийслэлийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд түр зохицуулалт хийхээр болсныг мэдэгдлээ.

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хэлэхдээ, их, дээд сургууль, коллежийн элсэлт болон сургалтын үйл ажиллагааг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэхээр болсон гэв.

Тодруулбал, наймдугаар сарын 17-ноос их, дээд сургууль, коллежийн нэмэлт элсэлт, элсэлтийн бүртгэл, хичээл сонголт 100 хувь цахимаар явагдана. Иймээс орон нутгаас суралцахаар ирэх оюутнууд есдүгээр сарын 1-нээс өмнө Улаанбаатар хотод ирэх шаардлагагүй аж.

Мөн их, дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар эхэлж, есдүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжилнэ.

Үүнээс гадна наймдугаар сарын 17-28-ны хооронд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны боловсролын байгууллагууд ажлын байрандаа сургалтын үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд шаардлагатай ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулах юм.

Харин ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл есдүгээр сарын 1-нээс танхимаар хэвийн эхлэх бөгөөд цахим зохицуулалт нь зөвхөн COP17 хурлын хамгаалалт, зохион байгуулалтын бүсэд хамрагдсан боловсролын байгууллагуудад үйлчилнэ.

Тодруулбал, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрлах COP17 бүсэд хамрагдсан 72 сургууль, 60 цэцэрлэгийн үйл ажиллагаа л есдүгээр сарын эхний 14 хоногт цахимаар үргэлжлэх бөгөөд бусад сургууль, цэцэрлэг хуваарийн дагуу танхимаар хичээллэх юм.

Related Stories