Өнөөдрийн зурхай
Ubfocus

Дуучин PSY болон түүний менежерийг сэтгэцэд нөлөөт эмийн хэрэгт шалгаж эхэлжээ

Sarantsetseg
Author
June 2, 2026
1 min read
226 views
Дуучин PSY болон түүний менежерийг сэтгэцэд нөлөөт эмийн хэрэгт шалгаж эхэлжээ

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY болон түүний менежерийг сэтгэцэд нөлөөт эмтэй холбоотой хэрэгт шалгаж эхэлсэн талаар солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, мөрдөн шалгах байгууллагаас тэднийг хууль бусаар эмийн төрлийн бодис хэрэглэсэн эсэх, мөн холбогдох эмийг хууль зөрчин авсан байж болзошгүй асуудлаар шалгаж байгаа аж.

Одоогоор албаныхан хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна. Мөн PSY-ийн зүгээс энэ асуудалтай холбоотой албан ёсны тайлбар хийгээгүй байгаа аж.

Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгост хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдэд алдартнууд нэр холбогдох тохиолдол нэмэгдэж, олон нийтийн анхаарлыг татах болсон юм.

Related Stories

Дуучин PSY болон түүний менежерийг сэтгэцэд нөлөөт эмийн хэрэгт шалгаж эхэлжээ | Ubfocus