Өнөөдрийн зурхай
Ubfocus

Э.Батшугар: Түгээмэл хэрэглэдэг антибиотик, даралтын эмийг БНСУ-аас шууд нийлүүлдэг болно

Sarantsetseg
Author
August 5, 2026
1 min read
164 views
Э.Батшугар: Түгээмэл хэрэглэдэг антибиотик, даралтын эмийг БНСУ-аас шууд нийлүүлдэг болно

Иргэдийн дунд "Монголд худалдаалж буй антибиотик уугаад эдгэрэхгүй хэрнээ гадаадаас авсан эм илүү үр дүнтэй байдаг" гэх шүүмжлэл түгээмэл байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж буйгаа УИХ-ын гишүүн Э.Батшугар мэдээллээ.

Түүний хэлснээр, түгээмэл хэрэглэгддэг антибиотик болон даралтны эмийг БНСУ зэрэг эмийн чанарын өндөр стандарттай улсуудаас нэг эх үүсвэрээр шууд нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Ингэснээр эмийн чанар, хүртээмжийг сайжруулж, иргэд чанарын шаардлага хангасан эмийг тогтвортой нийлүүлэлтээр авах боломж бүрдэнэ гэж үзэж байгаагаа онцолсон байна.

Мөн энэхүү зохицуулалт нь эмийн нийлүүлэлтийн шат дамжлагыг цөөрүүлэх, чанарын хяналтыг сайжруулах, иргэдийн эмийн талаарх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэж байгааг дурдлаа.

Related Stories