Өнөөдрийн зурхай
Ubfocus

Гол нэрийн барааны үнийн өөрчлөлт: Шатахуун, махны үнэ өсжээ”

Sarantsetseg
Author
October 17, 2026
1 min read
142 views
Гол нэрийн барааны үнийн өөрчлөлт: Шатахуун, махны үнэ өсжээ”

Үндэсний статистикийн хорооны 2026 оны аравдугаар сарын 12-ны өдрийн мэдээллээр гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өөрчлөлт гарчээ.

Тухайлбал, АИ-92 бензиний үнэ литр тутамдаа 3,592 төгрөг болж, 2025 оны аравдугаар сарын 13-ны өдрийн үнээс 38.7 хувиар өссөн байна. Харин өмнөх сараас 18.2 хувиар нэмэгджээ.

Мөн дизель түлшний үнэ литр тутамдаа 4,775 төгрөг болж, жилийн өмнөхөөс 62.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс хонины ястай мах килограмм нь 25,519 төгрөг болж, жилийн өмнөхөөс 52.7 хувиар, үхрийн цул мах 34,737 төгрөг болж 43.2 хувиар тус тус өсжээ.

Нэгдүгээр зэргийн гурил килограмм нь 2,541 төгрөг болж, жилийн өмнөхөөс 3.3 хувиар нэмэгдсэн бол сүү литр тутамдаа 5,344 төгрөг болж 6.6 хувиар өссөн байна.

Харин өндөгний үнэ ширхэг нь 621 төгрөг болж, жилийн өмнөхөөс 0.3 хувиар өссөн бол төмсний үнэ килограмм нь 2,080 төгрөг болж 9.4 хувиар буурчээ. Сонгинын үнэ мөн 8 хувиар буурч, килограмм нь 3,512 төгрөг болсон байна.

Related Stories

Гол нэрийн барааны үнийн өөрчлөлт: Шатахуун, махны үнэ өсжээ” | Ubfocus