Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Европын холбооны удирдагчдаас 2027 онд Украиныг дэмжихэд зориулж нэмэлт 70 тэрбум еврогийн санхүүжилт хүсжээ.
Тэрбээр ОХУ-тай байгуулсан эрчим хүчний байгууламжид харилцан халдахгүй байх тохиролцоо болон Оросоос дизель түлш нийлүүлэхтэй холбоотой АНУ-ын шийдвэрийг шүүмжилж, Москва дайныг дуусгах бодит хүсэлгүй байна гэж мэдэгдсэн байна. Европын холбооны удирдагчид Украиныг үргэлжлүүлэн дэмжих байр сууриа илэрхийлсэн ч санхүүжилт, эрчим хүчний бодлогын асуудлаар санал зөрөлдөөн хэвээр байна
АНУ-ын бодлого өөрчлөгдөх эрсдэл нэмэгдэхийн хэрээр Европ Украинд үзүүлэх цэрэг, санхүүгийн дэмжлэгээ бие даан нэмэгдүүлэх шаардлагатай болж байна.
эх сурвалж: reuters





