Өнөөдрийн зурхай
Ubfocus

Цэрэг татлагын шинжилгээний ачааллаас үүдэн хүлээгдэл үүсжээ

Sarantsetseg
Author
October 17, 2026
1 min read
223 views
Цэрэг татлагын шинжилгээний ачааллаас үүдэн хүлээгдэл үүсжээ

Цэргийн насны залуусыг цэрэг татлагад хамруулах хүрээнд эрүүл мэндийн нарийн шинжилгээнд хамруулж байгаатай холбоотойгоор шинжилгээний хариу гарахад хүлээгдэл үүсээд байна.

Цэргийн үүрэгтнүүдээс зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, цээжний рентген зураг, цус, шээсний ерөнхий шинжилгээ, биохими, элэгний В, С вирус, ДОХ болон серологийн шинжилгээ авч байгаа аж.

Шинжилгээг цэрэг татлагад хамрагдаж буй залуус бүрээс нэг бүрчлэн авч байгаа тул шинжилгээ авах болон хариу боловсруулахад тодорхой хугацаа шаардагдаж, лабораторийн ачаалал нэмэгдсэн байна.

Шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төв, Баянхошуу амбулатори болон явуулын шинжилгээний аппаратууд 24 цагаар ажиллаж байгаа аж.

Өдөрт 1,000 гаруй залуу шинжилгээнд хамрагдаж байгаагаас шалтгаалан лабораторийн ачаалал нэмэгдэж, хариу гарахад хүлээгдэл үүссэнд холбогдох байгууллагаас иргэдээс хүлцэл өчжээ.

Related Stories