Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) хүний хувийн мэдээллийг хамгаалах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд хяналт шалгалт хийж, хууль зөрчин байршуулсан 286 хяналтын камерыг буулгуулжээ.
Тодруулбал, шалгалтын дүнд 127 байгууллага хориглосон байршилд хяналтын камер байршуулсан нь тогтоогдсон бөгөөд эдгээр камерыг буулгах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.
Мөн ижил төрлийн зөрчил дахин гаргахгүй байх талаар холбогдох байгууллагуудад албан мэдэгдэл хүргүүлж, хяналт шалгалтын ажиллагаанд хамтран ажилласан цагдаагийн байгууллагад талархал илэрхийлжээ.
ХЭҮК-оос байгууллага, аж ахуйн нэгжүүдийг хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж, хяналтын камерын ашиглалт, байршлыг хуульд нийцүүлэхийг уриалсан байна.






