Өнөөдрийн зурхай
Ubfocus

Ирэх хичээлийн жилийн хуваарь: Хэзээ хичээллэж, хэзээ амрах вэ?

Sarantsetseg
Author
July 28, 2026
1 min read
1,071 views
Ирэх хичээлийн жилийн хуваарь: Хэзээ хичээллэж, хэзээ амрах вэ?

Боловсролын салбараас 2026-2027 оны хичээлийн жилийн сургалтын хуваарийг шинэчлэн баталж, ерөнхий боловсролын сургуулиуд дөрвөн улирлын тогтолцоогоор хичээллэхээр төлөвлөжээ.

Хичээлийн улирлын хуваарь:

  • I улирал: 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 30

  • II улирал: 2026 оны 11 дүгээр сарын 9-нөөс 12 дугаар сарын 25

  • III улирал:

    • Бага, дунд анги: 2027 оны 1 дүгээр сарын 18-наас 3 дугаар сарын 19

    • Ахлах анги: 2027 оны 1 дүгээр сарын 11-нээс 3 дугаар сарын 19

  • IV улирал:

    • Бага анги: 2027 оны 3 дугаар сарын 29-нөөс 5 дугаар сарын 28

    • Дунд, ахлах анги: 2027 оны 3 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 4 хүртэл

Мөн сурагчдын бие даалтын долоо хоногийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, нийслэлийн сургуулийн сурагчдын бие даалтын долоо хоногийг Цагаан сарын баярын амралттай уялдуулан зохион байгуулах бол орон нутгийн сурагчдын гуравдугаар улирлын амралт болон бие даалтын долоо хоногийг мал төллөх үетэй давхцуулан төлөвлөсөн байна.

Ингэснээр орон нутгийн сурагчид гуравдугаар улиралд нийт 14 хоног амрах боломж бүрдэхээр төлөвлөжээ.

Related Stories

Ирэх хичээлийн жилийн хуваарь: Хэзээ хичээллэж, хэзээ амрах вэ? | Ubfocus