Өмнөд Солонгосын OTT платформын шилдэг бүтээлүүдийг шалгаруулдаг 5 дахь удаагийн Blue Dragon Series Awards шагнал гардуулах ёслол долдугаар сарын 31-ний орой Инчон хотын Paradise City цогцолборт болж, энэ жилийн ялагчид тодорлоо. Ёслолыг телевизийн хөтлөгч Жүн Хён Му болон Girls' Generation хамтлагийн ЮнА нар хөтлөн явуулжээ.
Энэ жилийн хамгийн дээд шагнал болох Grand Prize (Daesang)-ийг жүжигчин Ким Го Ын Netflix-ийн "You and Everything Else" цуврал дахь дүрээрээ хүртсэн нь үдшийн хамгийн онцлох үйл явдал байв.

Харин шилдэг драма төрөлд TVING-ийн "The Legend of Kitchen Soldier" шалгарсан бол:
Шилдэг эрэгтэй жүжигчин: Пак Хэ Су (The Scarecrow)

Шилдэг эмэгтэй жүжигчин: Шин Хэ Сон (The Art of Sarah)

Шилдэг туслах эрэгтэй жүжигчин: Юн Кён Хо (The Legend of Kitchen Soldier)
Шилдэг туслах эмэгтэй жүжигчин: Пак Бо Кён (The Art of Sarah)
Шилдэг шинэ эрэгтэй жүжигчин: Ким Жэ Вон (Yumi's Cells 3)
Шилдэг шинэ эмэгтэй жүжигчин: Жон Со Ён (If Wishes Could Kill) зэрэг уран бүтээлчид шагналын эзэд болсон байна.
Blue Dragon Series Awards нь Netflix, Disney+, TVING, Coupang Play, Wavve зэрэг стриминг платформын бүтээлүүдийг үнэлдэг Солонгосын хамгийн нэр хүндтэй OTT шагналуудын нэг бөгөөд энэ удаагийн ёслолын улаан хивс, оддын гоёл, ялагчдын илтгэлүүд олон нийтийн сүлжээ болон олон улсын хэвлэлүүдийн анхаарлын төвд байлаа.





