Жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн есдүгээр сарын 11-13-нд Унгарын Будапешт хотод болно. Энэ удаагийн тэмцээнд 70 орны 531 жүдоч оролцохоор бүртгүүлжээ.
Монгол Улсаас эрэгтэйчүүдийн гурван жинд зургаа, эмэгтэйчүүдийн дөрвөн жинд дөрвөн тамирчин хүч үзнэ.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Бат-Энэрэл, Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Ө.Жанцандорж, 73 кг-д Л.Энхдөл, Л.Анхзаяа, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Б.Уранзаяа, 57 кг-д Л.Сосорбарам, -78 кг-д О.Хүслэн нар зодоглоно.
Тэмцээний эхний өдөр буюу есдүгээр сарын 11-нд эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын барилдаан болно.
Баг тамирчдыг Х.Цагаанбаатар удирдан оролцож байна. Тус тэмцээн нь олимпын эрхийн оноо олгох IJF World Judo Tour-ын нэг хэсэг бөгөөд ирэх томоохон тэмцээнүүдийн өмнөх чухал сорил болох юм.





