Өнөөдрийн зурхай
Ubfocus

Монголын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ

Sarantsetseg
Author
July 20, 2026
1 min read
228 views
Монголын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улс дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Үүнээс экспорт 10.4 тэрбум ам.доллар, импорт 6.1 тэрбум ам.доллар болсон бөгөөд худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

Экспортын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 3.8 тэрбум ам.доллароор буюу 57.9 хувиар өссөн нь онцлох үзүүлэлт болжээ.

Экспортын өсөлтөд самнасан ноолуур 54.1 сая ам.доллар, хар тугалганы хүдэр, баяжмал 39.5 сая ам.доллар, боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт 37.6 сая ам.доллароор тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Харин зарим бүтээгдэхүүний экспорт буурсан үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, тунгаасан зэс болон зэсийн хайлш 35.9 сая ам.доллар, молибдений хүдэр, баяжмал 7.9 сая ам.доллар, адууны мах 4.4 сая ам.доллар, богийн өлөн гэдэс 3.2 сая ам.доллароор тус тус буурсан байна.

Экспортын бүтцийг авч үзвэл, эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын эдлэл болон нэхмэл бүтээгдэхүүн нийт экспортын 97.6 хувийг бүрдүүлсэн нь Монголын экспорт уул уурхай болон түүхий эдийн салбараас өндөр хамааралтай хэвээр байгааг харуулж байна.

Related Stories

Монголын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ | Ubfocus