Өнөөдрийн зурхай
Ubfocus

Наадмын долоогийн даваанд тунан үлдсэн бөх “Заан Жимни” автомашины эзэн болно

Sarantsetseg
Author
June 15, 2026
1 min read
117 views
Наадмын долоогийн даваанд тунан үлдсэн бөх “Заан Жимни” автомашины эзэн болно

Монголын Үндэсний Бөхийн Холбоо болон “Бридж Корпорац” компани Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд тунан үлдэж давсан бөхөд “Заан Жимни” автомашин гардуулах уламжлалт хамтын ажиллагааны санамж бичгээ байгууллаа.

Санамж бичигт “Бридж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Батзориг, Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Ц.Магалжав нар гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.

“Бридж Корпорац” компани 2020 оноос эхлэн Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд тунан барилдаж давсан бөхөд автомашин бэлэглэх уламжлалыг тогтоосон бөгөөд энэхүү шагнал нь бөхчүүдийн хүсэн хүлээдэг нэр хүндтэй шагналын нэг болоод байгаа юм.

Өнгөрсөн жилүүдэд “Заан Жимни” автомашины эзнээр:

  • 2020 онд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат улсын гарьд М.Бадарч,

  • 2022 онд Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл,

  • 2023 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон,

  • 2024 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр,

  • 2025 онд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын арслан Э.Батмагнай нар тус тус шалгарч байжээ.

Ийнхүү энэ жилийн Үндэсний их баяр наадмаар долоогийн даваанд тунан үлдэж давсан бөх хэн байх, мөн “Заан Жимни” автомашины шинэ эзэн хэн болох нь бөх сонирхогчдын анхаарлыг татаж байна.

Related Stories