Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах I шатны цахим бүртгэл 2026 оны наймдугаар сарын 10-ны 09:00 цагаас эхэлж, наймдугаар сарын 23-ны 23:59 цаг хүртэл үргэлжилнэ.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ E-Mongolia платформоор дамжуулан бүртгүүлэх бөгөөд бүртгэлийн өмнө мэдээллээ сайтар нягталж, шаардлагатай өөрчлөлтөө хугацаанд нь хийхийг албаныхан зөвлөж байна.
Бүртгэлтэй холбоотойгоор дараах асуудалд онцгой анхаарах шаардлагатай.
Эцэг, эх болон хүүхдийн оршин суугаа хаягийн бүртгэл, мэдээллийг урьдчилан нягталж, баталгаажуулах;
Хэрэв хүүхэд өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ "Үргэлжлүүлэн явах" сонголтыг хийх;
Хаягийн шилжилт хөдөлгөөн хийх шаардлагатай бол 2026 оны наймдугаар сарын 7-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулсан байх.
Нийслэлийн боловсролын байгууллагаас эцэг, эхчүүдийг бүртгэлийн хугацааг хүлээлгүй, E-Mongolia дахь хувийн мэдээлэл болон хүүхдийн бүртгэлээ урьдчилан шалгаж, бүртгэл эхлэхээс өмнө шаардлагатай засвар, өөрчлөлтөө хийж дуусгахыг зөвлөжээ.





