Өнөөдрийн зурхай
Ubfocus

Өнөөдөр болох үйл явдлын тойм

Sarantsetseg
Author
August 9, 2026
2 min read
301 views
Өнөөдөр болох үйл явдлын тойм

09:00 цагт: Монголч эрдэмтдэд Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд шагнал гардуулна.

10:00 цагт: Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлын нээлт Төрийн ордны Их Монгол танхимд болно.

10:00 цагт: СОР17 Үндэсний хорооны Ажлын албаны дарга Б.Гантуяа, Ажлын албаны Бодлого, түншлэл хөрөнгө оруулалтын газрын дарга А.Жавхлан нар ажлын албаны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. 

11:00 цагт: Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд суралцах эрх авсан ч Боловсролын зээлийн сангийн санхүүжилт шийдэгдээгүй оюутнуудын төлөөлөл, эцэг эхчүүд Ерөнхий сайд Н.Учралд албан шаардлага хүргүүлж, асуудлыг шийдвэрлэх хүртэл Төрийн ордны гадна суулт хийхээр болсон асуудлаар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ. 

11:40 цагт: Дэлхийн адууны өдрийн шагналыг уяачдад Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд гардуулна.

 -“Дэлхийн малчдын чуулган” Улаанбаатар хотноо болно. 

Үзэсгэлэн:

-Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сөн” тусгай үзэсгэлэн гарч байна.  

-Их зохиолч, соён гэгээрүүлэгч Д.Нацагдоржийн амьдралын замнал, хэрэглэж байсан эд зүйлсийг харуулсан тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд үргэлжилнэ.

-"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна. 

Орон нутагт:

-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-Европын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээн Их Британийн Бирмингем хотын Александрын цэнгэлдэх хүрээлэнд болно.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

эх сурвалж: Монцамэ

Related Stories

Өнөөдөр болох үйл явдлын тойм | Ubfocus