Өнөөдрийн зурхай
Ubfocus

Тэтгэвэр 100–300 мянган төгрөгөөр, эмч нарын цалин 20 хувиар нэмэгдэнэ

Sarantsetseg
Author
October 16, 2026
1 min read
76 views
Тэтгэвэр 100–300 мянган төгрөгөөр, эмч нарын цалин 20 хувиар нэмэгдэнэ

УИХ-аар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настны тэтгэвэр нэмэгдүүлэх, багш, эмч болон төрийн албан хаагчдын цалинг өсгөх боломж бүрдсэн талаар Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэв.

Тэрбээр төсвийн тодотголын хүрээнд Засгийн газар 1.4 их наяд төгрөгийн зардлыг танаж, уг эх үүсвэрээр ахмад настны суурь тэтгэврийг нэмэгдүүлэхээр болсныг онцоллоо.

Ингэснээр ахмад настнуудын тэтгэврийг 100–300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Мөн 2026 онд багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхээр өмнө нь төлөвлөсөн арга хэмжээний үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх аж. Эмч нарын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх бөгөөд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 35–50 хүртэл хувиар өсгөх боломж бүрдсэн гэж Сангийн сайд мэдээлсэн байна.

Хүнсний нөөц бүрдүүлж, эрчим хүчний үнийг нэмэхгүй

Төсвийн тодотголоор хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, үнийн өсөлтийг бууруулах чиглэлд мөн санхүүжилт шийдвэрлэхээр болжээ.

Тодруулбал, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бэлтгэдэг компаниудад татаас олгох замаар нийлүүлэлтийг дэмжихээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор шаардлагатай засвар үйлчилгээний санхүүжилтийг төсвийн тодотголд тусгасан талаар З.Мэндсайхан мэдээллээ.

Ийнхүү 2026 оны төсвийн тодотгол батлагдсанаар ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин, хүнсний хангамж болон эрчим хүчний салбарт чиглэсэн арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

Related Stories