Өнөөдрийн зурхай
Ubfocus

УИХ-ын байнгын хороо болон ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Sarantsetseg
Author
October 12, 2026
1 min read
378 views
УИХ-ын байнгын хороо болон ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

УИХ-ын байнгын хороо болон ажлын хэсгүүд 2026 оны аравдугаар сарын 13-ны мягмар гарагт хуралдахаар товложээ.

11:00 цагт — Хууль зүйн байнгын хороо

Хууль зүйн байнгын хороо Үндсэн хууль танхимд хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ.

  1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2026 оны долоодугаар сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн.

  2. Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайлан.

  3. Байнгын хорооны тогтоолын төсөл буюу ажлын хэсэг байгуулах тухай асуудал.

  4. Байнгын хорооны тогтоолын төсөл буюу дэд хорооны даргыг сонгох тухай асуудал.

  5. Байнгын хорооны тогтоолын төсөл буюу ажлын хэсэг байгуулах тухай асуудал.

14:00 цагт — Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийн ажлын хэсэг

УИХ-ын даргын 2026 оны 312 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 276 тоот өрөөнд хуралдана.

Хуралдаанаар Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцэнэ.

Related Stories