Өнөөдрийн зурхай
Ubfocus

УИХ-ЫН ЧУУЛГАНААР ӨНӨӨДӨР ТАВАН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭНЭ

Sarantsetseg
Author
October 9, 2026
2 min read
242 views
УИХ-ЫН ЧУУЛГАНААР ӨНӨӨДӨР ТАВАН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийт таван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудлын дараалалд:

1. Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд. Уг төслийг Засгийн газар 2026 оны зургадугаар сарын 11-нд өргөн мэдүүлсэн бөгөөд хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Асуулт асуух, хариулт авах хугацаа 90 минут.

2. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Засгийн газар болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэсэн бөгөөд эцсийн хэлэлцүүлгийг явуулна. Асуулт асуух хугацаа 60 минут.

3. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Засгийн газар 2026 оны наймдугаар сарын 20-нд өргөн мэдүүлсэн уг төслийг гурав дахь хэлэлцүүлгээр хэлэлцэнэ.

4. 2026 оны төсөвт өөрчлөлт оруулахтай холбоотой хуулийн төслүүд. Үүнд Монгол Улсын 2026 оны төсөв, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд багтаж байна. Эдгээрийг дөрөв дэх хэлэлцүүлгээр хэлэлцэнэ.

5. 2026 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг мөн эцсийн хэлэлцүүлгээр хэлэлцэхээр товложээ. Асуулт асуух хугацаа 60 минут байна.

Ингэснээр өнөөдрийн чуулганаар гэр бүлийн бодлого болон төсөв, төсвийн тогтвортой байдалтай холбоотой асуудлууд голлон хэлэлцэгдэх юм.

Related Stories