Өнөөдрийн зурхай
Ubfocus

Улаанбаатар хот үүлшинэ бороо орохгүй, + 29 хэм

Sarantsetseg
Author
August 6, 2026
1 min read
195 views
Улаанбаатар хот үүлшинэ бороо орохгүй, + 29 хэм

Өнөөдөр ихэнх нутгаар халах тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар +23…+28 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34...+39 градус, бусад нутгаар +28…+33 градус дулаан байна. 

 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. +28...+30 градус дулаан байна. 

Related Stories

Улаанбаатар хот үүлшинэ бороо орохгүй, + 29 хэм | Ubfocus